Улсын хэмжээнд инфляц 2024 оны арванхоёрдугаар сард 9 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Энэ нь өмнөх оны мөн үеэс хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 9 хувиар өссөн байгааг илтгэж буй юм. Ийнхүү инфляц өсөхөд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (32.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар (53.3%) өссөн нь нөлөөлсөн гэжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны арванхоёрдугаар сард
өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд:
хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.5 хувь),
хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.4хувь,