Open iToim app
Спорт | 1 мин уншина

Улсын заан С.Сүхбат улирлын чансааг тэргүүлж байна

Улсын заан С.Сүхбат улирлын чансааг тэргүүлж байна
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 10
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл улирлын чансааг улсын заан С.Сүхбат 2400 оноотойгоор тэргүүлж байна. Энэхүү чансаанд нийт 390 бөх бичигдсэн бөгөөд дараах барилдааны оноогоор чансааг тогтоожээ. Үүнд:
  • Улирлын нээлтийн барилдаан (2024-09-08)
  • Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаан (2024-10-27)
  • Монгол Бахархлын өдрийн барилдаан (2024-11-02)
  • Улс тунхагласан өдрийн барилдаан (2024-11-26)
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан (2024-12-29) зэрэг багтсан байна.
Чансаа тооцох журам нь 8 даваа 1500, 7 даваа 1000, 6 даваа 600, 5 даваа 400, 4 даваа 300, 3 даваа 200, 2 даваа 100, 1 даваа 50, Оролцоо 10 оноог цуглуулах юм.

Чансаа өндөр арван бөх

1.Улсын заан С.Сүхбат 2400 оноо
2. Улсын начин Ч.Батчулуун 2350 оноо
3. Улсын аварга О.Хангай 2200 оноо
4. Улсын арслан Ц.Бямба-Отгон 2000 оноо
5. Улсын начин Д.Амарсайхан 1800 оноо
6. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 1750 оноо
7. Улсын харцага Э.Даш 1700 оноо
8. Улсын начин Э.Батмагнай 1650 оноо
9. Улсын заан  М.Лхагвагэрэл 1600 оноо
10. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож 1500 оноо
Дэлгэрэнгүй мэдээллийг Эндээс аваарай.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн