Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл улирлын чансааг улсын заан С.Сүхбат 2400 оноотойгоор тэргүүлж байна. Энэхүү чансаанд нийт 390 бөх бичигдсэн бөгөөд дараах барилдааны оноогоор чансааг тогтоожээ. Үүнд:Улирлын нээлтийн барилдаан (2024-09-08)Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаан (2024-10-27)Монгол Бахархлын өдрийн барилдаан (2024-11-02)Улс тунхагласан өдрийн барилдаан (2024-11-26)