Open iToim app
Тэд бидний тухай | 1 мин уншина

Ройтерс: Энэтхэг, Монгол Улстай геологи, хайгуулын чиглэлээр гэрээ байгуулна

Ройтерс: Энэтхэг, Монгол Улстай геологи, хайгуулын чиглэлээр гэрээ байгуулна
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 10
Энэтхэг улс удахгүй Монгол Улстай геологи, хайгуулын чиглэлээр гэрээ байгуулна гэж Энэтхэгийн Засгийн газрын өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Далайд гарцгүй Монгол Улс зэс, коксжих нүүрсний ордоор баялаг бөгөөд Энэтхэг улс эрчим хүч, барилга, цахилгаан тээврийн хэрэгсэлд ашигладаг улаан металл, ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний өсөн нэмэгдэж буй эрэлтээ хангахын тулд зэс, нүүрсний импортоос хамааралтай байдаг. Энэтхэгийн уул уурхайн яамнаас тайлбар хүссэн Ройтерс агентлагийн цахим шууданд хариу өгөөгүй байна.
“Адани”, “Хиндалко”, “Веданта” зэрэг компани Монголоос зэс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энэтхэг, Монголын албаны хүмүүс Энэтхэгийн компаниудад зэс, коксжих нүүрсээ нийлүүлэх замыг хайж байгаа бөгөөд Оросын Владивосток хотоор дамжих замыг илүүд үзэж байна гэж албаны хүн онцолжээ.
Энэтхэг, Хятад хоёрын харилцаа 2020 онд маргаантай хил дээр гарсан цэргийн мөргөлдөөний дараа хурцадсан ч баруун Гималайн уулс дахь цэгээс цэргээ татахаар тохиролцоонд хүрснээс хойш сэргэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Энэтхэгийн “JSW Steel” болон төрийн мэдлийн Энэтхэгийн Гангийн удирдах газар (SAIL) Монголын эрх баригчидтай коксжих нүүрс импортлох талаар хоёр удаагийн хэлэлцээ хийсэн тухай Ройтерс агентлаг мэдээлсэн.
Эх сурвалж: Reuters
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн