Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн онд өргөн барьж, батлуулж байсан. Тус хуулийг анх өргөн барихад нийслэлд түгжрэлийн бүс тогтоож, тус бүсээр зорчиж байгаа тэвээрийн хэрэгслээс өдөрт 0-27500 хүртлэх төгрөгийн татвар авах заалт оруулсан байсан билээ.
Харин хуулийн хэлэлцүүлгийн үеэр нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас УИХ дахь МАН-ын бүлэг сонгууль болох гэж байхад "гал"-тай хууль батлахгүй гэж тус заалтыг дэмжээгүй учраас хасаж батлуулсан юм.
Тэгвэл дээрх хуулиас хассан төлбөртэй бүс тогтоох заалтаа хуульдаа нэмж, дахин өргөн барихаар болсон байна. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад "Би мэдэж байгаа. Гэхдээ. Р.Эрдэнэбүрэн сайдаас асуучих. Хуулийн төслийг Р.Эрдэнэбүрэн сайд өргөн барина" гэсэн юм.
Өмнө нь өргөн барьж батлуулсан хуульд