Open iToim app
Парламент | 1 мин уншина

Анх удаа Монгол Улсын Үндсэн хуулийг аудио хувилбарт хөрвүүллээ

Анх удаа Монгол Улсын Үндсэн хуулийг аудио хувилбарт хөрвүүллээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 9
Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсаны 33 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг анх удаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэн байршуулжээ.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд хуульд нийт 5 удаа буюу 1999, 2000, 2019, 2022, 2023 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Мөн ардчилсан Үндсэн хууль батлагдсны 33 жилийн ойн хүрээнд Монгол Үндсэн хуулийн аудио хувилбарыг дохионы хэлмэрчтэйгээр байршуулах юм.
Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн даган мөрдөж ирсэн.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд хуульд нийт 5 удаа буюу 1999, 2000, 2019, 2022, 2023 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хамгийн сүүлийн өөрчлөлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар даган мөрдөж байна.
Энд дарж сонсоно уу.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн