Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

“Эрдэнэс Тавантолгой”-н баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой”-н баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлнэ
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хагас коксжих нүүрсний үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ. Гэхдээ дээрх үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм байна.
Энэ жилээс Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшийг ирэх гуравдугаар сарын 1-ээс хэрэглээнээс гаргах юм байна. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 1-ээс мидлэнгээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийг зогсоох юм байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хагас коксын үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан. Хөх түлш буюу хасгас коксыг одоо яг Монголд үйлдвэрлэж байгаа үйлдвэр  нэг ч байхгүй. Хагас кокс гэдэг нь Багануурын нүүрс ч юм уу Налайхын нүүрсийг 800 хэмд жигнэж, хүхэр, давирхай зэрэг химийн хүнд элементүүдийг байхгүй болгосон нүүрсийг хагас кокс гэж байгаа. Кокс гэдэг нь ган хайлуулахад ашиглагддаг 8000-аас дээш илчлэгтэй нүүрсийг кокс гэдэг. Хоёр жилийн дараа энэ үйлдвэрийг байгуулахаар байгаа. Тэгэхээр бид импортоор гаднаас хагас коксыг оруулж ирье гээд судалгаа хийж үзэхэд бидний жилийн хэрэглээ бараг нэг их наяд төгрөг болохоор байна. Нэгэнт л Монгол Улсад нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод Эрдэнэс тавантолгой баяжуулсан нүүрс гаргаж эхэлж байгаа учраас энэ үйлдвэрт эрчим хүчний нүүрсийг баяжуулаад, авсан нүүрсээ шигшээд 2025 оноос зарж эхлье гэж байгаа. Өөрөөр хэлбэл, ямар ч барьцалдуулагч оруулахгүй, нүүрсийг угаагаад хэрэглээнд аравдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлнэ. Үлдэж байгаа хэсэг нь Тавантолгой түлшний технолигоор нунтаглаад импортын барьцалдуулагчтай холиод зарна.
Одоогоор үнэ гараагүй байгаа. Үнэнд тодорхой хэмжээнд өөрчлөлт орно" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн