Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав. Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Манай эдийн засаг том зах зээл рүү зорих ёстой. Польш улстай Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцаан дээр хамтран ажиллахад ямар боломжууд байна вэ. Польш улс нь Европтоо аж үйлдвэрлэлээр томид ордог тул ажиллах хүчин сургах, ноу хау шилжүүлэх талд Монгол Улсын хувьд том боломжууд байна гэж харж байгаа. Энэ асуудал дээр нэр дэвшигчээс санал сонсоё.
Улс төрийн албан тушаалтан ч юм уу, улс төрийн чиг үүрэгтэй хүмүүс Элчин сайдаар томилогддог. Энэ харьцаан дээр Гадаад харилцааны яам ямар бодлого барьж ажиллаж байна вэ.