Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Иргэний нисэхийн үндэсний төвийн захирлаар Б.Отгонсүхийг томилжээ

Иргэний нисэхийн үндэсний төвийн захирлаар Б.Отгонсүхийг  томилжээ
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 6
Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Отгонсүхийг Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Б.Отгонсүхийн хувьд 2020 оноос хойш нэлээдгүй албан тушаалд сэлгэн ажиллаж байна. Тухайлбал, 2019-2020 онд Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, 2021 онд Замын-Үүдийн гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч, 2022-2023 онд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга, 2023 оны долдугаар сараас Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллажээ. Тэрээр улс төр судлаач, олон улсын хуульч, механик инженер мэргэжлийг тус тус эзэмшсэн байна.
Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын агаарын зай, нутаг дэвсгэрт эдийн засгийн үр ашигтай агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар тушаалаар байгуулагдсан.
Тус төвийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болон агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангасан, дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн, эдийн засгийн үр ашигтай агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэхэд оршдог байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн