“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” харьцуулсан судалгааг хийжээ. Учир нь 2023 онд танилцуулагдсан Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний (PISA) дүнг харахад Монгол Улсын боловсролд хүйсийн ялгаа их байна гэж дүгнэсэн. Ялгаа нь боловсролд хамрагдалт, сурлагын гүйцэтгэл, боловсрол дүүргэхтэй холбоотой.
Энэхүү судалгаанд дурдагдсан баримтуудаас онцолбол, 2023-2024 оны хичээлийн жилд 1-9-р ангийн сургуулиас гадна байгаа нийт 454 хүүхэд байна. Үүний 231 буюу 50.8 хувь нь малчдын хүүхэд бөгөөд 62.3 хувь нь эрэгтэй хүүхэд юм.
Мөн бүрэн дунд боловсрол төгсөх үед хөвгүүд охидоос 12.7 хувиар бага буюу 50 хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Тиймээс хөвгүүдийн сургууль завсардалт охидоос илүү өндөр бөгөөд боловсролын шат ахин суралцах хувь хэмжээ охидоос доогуур байгааг тайланд дурджээ. Түүнчлэн, Монгол Улсын хөвгүүдийн сурлагын амжилт охидоос математик, унших, шинжлэх ухааны гэсэн бүх хичээлээр доогуур байгаа бөгөөд унших чадвараар 1-ээс илүү жилийн хоцрогдолтой байна гэж дүгнэсэн байна.
Монгол Улсад хөвгүүд боловсролоос хөндийрөхөд нөлөөлж буй хүчин зүйлс