Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Яг одоо хамрагдах, материалаа илгээх боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд

Яг одоо хамрагдах, материалаа илгээх боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 5
Боловсролын яамнаас мэдээлсэн 2025 онд хамрагдах боломжтой, бүртгэл нь нээлттэй байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
 ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ БҮРТГЭЖ БАЙНА
2025-2026 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт хамрагдахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
  • Гадаад пасспорт (хүчинтэй хугацаа 2027 оны гуравдугаар сарын 1-нээс хойш байх);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар (ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ)
Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.
Бүртгэл 2024 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. Иймд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. 
ЯПОН УЛСЫН ФҮКҮОКАГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КОЛЛЕЖИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Япон улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.
Тэтгэлгийн дүн: Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.
Бүртгэл: 2025 оны  нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Олон улсын хөгжлийн чиг хандлага, шилдэг манлайлал, олон үндэстний үндэс суурь бүхий дэлхийн засаглалын авъяас чадварыг бэхжүүлэх зорилготойгоор Хятадын тэтгэлэгийн зөвлөлөөс Шилдэг манлайлагч залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт 200 оюутныг элсүүлэх аж.
2025 оны гуравдугаар сарын 31-ээс өмнө БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн системд (http://studyinchina.csc.edu.cn/#/login) нэвтэрч, өргөдлийн материалаа илгээнэ. Мөн өргөдөл гаргагч нь бүртгүүлэх боломжтой дэд хөтөлбөр болон бусад мэдээллийг дээрх холбоосоор нэвтэрч авах боломжтой.
ЧЕХ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.
Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)
    Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар үргэлжилнэ. Иймд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.
УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан тул өргөдөл гаргахыг хүссэн иргэд ЭНД ДАРЖ материалаа илгээнэ үү. Түүнчлэн, “Stipendium Hungaricum”-ын цахим хуудаснаас суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС ДАХЬ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 
Бүгд Найрамдах Чех улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоон хоног үргэлжилнэ.
Бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
Түүнчлэн, тун удахгүй Польш, Беларусь, Вьетнам, Казахстан, Франц, Лаос, Болгар, Румын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдана.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн