Open iToim app
Бусад | 2 мин уншина

Судалгаа: Нэг ширхэг тамхи хүний ​​амьдрах хугацааг дунджаар 20 минутаар богиносгодог

Судалгаа: Нэг ширхэг тамхи хүний ​​амьдрах хугацааг дунджаар 20 минутаар богиносгодог
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 2
Лондоны их сургуулийн судлаачид нэг ширхэг тамхи хүний ​​амьдрах хугацааг дунджаар 20 минут орчмоор бууруулдаг бөгөөд ердийн 20 ширхэг тамхи нь хүний ​​амьдралыг бараг долоон цагаар богиносгодог болохыг тогтоожээ.
Судалгаагаар өдөрт 10 ширхэг тамхи татдаг хүн нэгдүгээр сарын 1-нд тамхинаас гарах юм бол нэгдүгээр сарын 8 гэхэд бүтэн өдрийн амьдралаа алдахаас сэргийлж чадах аж. Жилийн эцэс гэхэд тэд 50 хоног илүү амьдрах боломжтой байна.
UCL-ийн архи, тамхины судалгааны багийн ахлах судлаач, доктор Сара Жексон "Тамхи татах нь хор хөнөөлтэй гэдгийг хүмүүс ерөнхийд нь мэддэг ч аюулыг нь дутуу үнэлдэг" гэжээ. Тамхи татах нь дэлхий дээрх өвчлөл, нас баралтын  урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаануудын нэг бөгөөд  тамхинаас болж Их Британид жилд 80 мянга орчим хүн нас бардаг байна.
2000 онд хийсэн судалгаагаар нэг тамхи дундаж наслалтыг 11 минутаар бууруулж байсан бол “Journal of Addiction” сэтгүүлд нийтлэгдсэн сүүлийн үеийн дүн шинжилгээгээр эрэгтэйчүүдэд 17 минут, эмэгтэйчүүдийн хувьд 22 минут болж бараг хоёр дахин нэмэгджээ. 60 настай тамхичин 70 настай хүний ​​эрүүл мэндийн байдалтай адил байдаг аж.
Тамхичдын зарим нь урт насалдаг ч зарим нь тамхинаас үүдэлтэй өвчнөөр өвчилж, 40-өөд насандаа нас бардаг. Энэ нь хэрэглэж буй тамхины төрөл, тамхи татах зуршлын ялгаанаас шалтгаалдаг байна. Хүмүүс тамхины утаанд агуулагдах хорт бодист хэр мэдрэмтгий байдгаараа ялгаатай байдаг аж.
Эх сурвалж: Guardian.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн