Дональд Трамп тангараг өргөх ёслолын өмнө АНУ-ын олон коллежийн хотхонд айдас, тодорхойгүй байдал газар авч, зарим сургууль гадаад оюутнуудыг өвлийн амралтаас эрт буцаж ирэхийг зөвлөж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй олон улсын оюутан АНУ-ын коллеж, их дээд сургуульд элсэн суралцсан байна. Экс Ерөнхийлөгч Цагаан ордонд буцаж ирэхдээ цагаачлалын талаар илүү хатуу бодлого хэрэгжүүлэхээ амласан. Энэ жил Нью-Йоркийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн Энэтхэгийн оюутан 23 настай Прамат Пратап Мисра "Олон улсын оюутнуудын хувьд аймшигтай цаг үе байна" гэжээ. Зарим их дээд сургууль гадаад оюутнуудыг АНУ-аас гадуур аялах төлөвлөгөөгөө хойшлуулахыг уриалж байна. Корнеллийн их сургуулийн сургалтын албанаас гадаадад аялж буй оюутнуудад хаврын улирал эхлэхээс буюу ирэх сарын 21-ээс өмнө буцаж ирэхийг зөвлөжээ.
Өнгөрсөн хичээлийн жилд 17 мянга гаруй гадаад оюутан суралцсан Өмнөд Калифорнийн их сургуулийн удирдлагууд Трампыг Цагаан ордонд буцаж ирэхээс долоо хоногийн өмнө гадаад оюутнуудыг АНУ-д буцаж ирэхийг сануулсан цахим шуудан илгээсэн байна.
"Хэдийгээр ийм тушаал гарах нь тодорхойгүй ч аливаа бэрхшээлээс зайлсхийх хамгийн найдвартай арга бол 2025 оны 1-р сарын 13-нд хаврын семестр эхлэхээс өмнө АНУ-д ирсэн байх явдал юм" гэж АНУ-ын Олон улсын үйлчилгээний алба тайланд дурджээ. Трамп АНУ-ын коллеж төгссөн гадаадын иргэдэд "автоматаар" ногоон карт олгоно гэж амласан. Трамп ийм амлалт өгсний дараахан хамгийн чадварлаг төгсөгчдөд л хамаатай хэмээсэн.