Open iToim app
2024 онд монголчуудын хамгийн их сонссон онцлох 8 дуу
Соёл, урлаг | 3 мин уншина

2024 онд монголчуудын хамгийн их сонссон онцлох 8 дуу

Нийтэлсэн 2024 оны 12 сарын 31
Дэлхий даяар олон сая хэрэглэгчтэй Apple Music болон Spotify платформын хэрэглээ манай улсад жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс 2024 онд уг стрийминг үйлчилгээний платформууд дээр монголчуудын хамгийн их сонссон онцлох 8 дууг танилцуулъя.
 Apple Music дээр өдөр бүр шинэчлэгддэг “Top 100: Mongolia” плэйлистийн эхний 5 дуу:
 1. Lady Gaga, Bruno Mars - Die With A Smile
Попын хаан, хатан хоёрын хамтралыг дэлхий нийтэд бэлэглэсэн “soft rock” төрлийн уг дуу нь 2024 онынаймдугаар сарын 16-нд цацагдсан юм. Анх Bruna Mars өөрийн студидээ Lady Gaga-г урьснаар тэдний хамтралын эхлэл тавигджээ. Энэ оны хамгийн шилдэг хайрын дуу гэж нэрлэхүйц тус дууг сонсож амжаагүй яваа бол он гарахаас урьтаад нэг сонсоорой.
2. Kendrick Lamar, SZA - Luther
Дараагийн дууны хувьд энэ оны бас нэгэн онцлох хамтралуудын дуу билээ. Реппер Kendrick Lamar, дуучин, ая зохиогч SZA нарын хамтарсан уг дуу цацагдаад удаагүй байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 29-нд Kendrick Lamar-ын зургаа дахь студи цомгийн хоёр дахь сингл болж цацагдсан юм.
3. Billie Eilish - BIRDS OF A FEATHER
Billie Eilish уг уран бүтээлээ "зуны намуухан орой сонсоорой" гэж байгаа аятай долоодугаар сарын 2-нд цацаж байв. Тус дууны хувьд олон нийтийн хүртээл болсон цагаасаа дэлхий даяарх хөгжмийн чартуудыг тэргүүлж эхэлсэн юм. Billie Eilish энэхүү дуундаа хайртай хүн нь өөртэй нь адилхан учраас насан туршдаа хамт байхыг хүсэж байгаагаа илэрхийлж дуулжээ.
4. ROSÉ, Bruno Mars - APT. 
Та интернэт орчинд идэвхтэй байдаг л бол энэ дууг сонсоогүй байна гэж байхгүй биз ээ. Rosé гурван жилийн дараах анхны бие даасан синглээ Bruno Mars-тай хамтран гаргасан нь хүмүүсийн амны уншлага мэт дуулах болсон APT. дуу юм. Уг дууг Өмнөд Солонгосын алдартай “Apateu“ буюу “Apartment“ хэмээх архи уухдаа тоглодог тоглоомоос сэдэвлэжээ.
5. The Weeknd, Playboi Carti - Timeless
"Timeless" нь Канадын дуучин The Weeknd, Америкийн реппер Playboi Carti нарын дуу юм. Есдүгээр сарын 27-нд "Hurry Up Tomorrow" цомгийн хоёр дахь сингл болон цацагджээ.
Энэ онд цацагдсан монгол уран бүтээлчдийн онцлох 3 дуу:
 1. The Royal Heartaches - 6x6
 Хаврын нэгэн өдөр цацагдаж монголчуудыг хаврын шуурга шиг л хуйлруулсан уг дуунд үг, ая, утга гээд магтууштай талууд олон. The Royal Heartaches хамтлагийг олонд танигдахад том нөлөө үзүүлсэн энэхүү хайрын дууг он гарахтай уралдаад дахин нэг сонсоорой. 
2. Mxrningstar, Céline Dessberg - хүн
Цацагдаад хоёр сар гаруйн хугацаа болж буй уг бүтээлийн хувьд инди поп, софт рок хоёрыг хослуулсан Франц-Монгол уран бүтээлч Céline Dessberg-тэй хамтарснаараа онцлог юм. Утаат хотынхоо стрессийг түр ч гэсэн мартаж, сэтгэлээ онгойлгохыг хүсвэл уг дууны бичлэгийг үзэхийг танд зөвлөж байна.
3. Rokit Bay - BLAAVGAI
Тус дуу Монголын хип хоп ертөнцөд өрнөсөн сонирхолтой үйл явдлаас төрөн гарсан дуу билээ. Реппер FLA-гийн Rokit Bay-г дисс хийж цацсан дууны хариуд Rokit Bay энэхүү дуугаа цацсан юм.  
Х.Бямбажаргал нь МУИС-ийн Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн