2025 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гарсан шийдвэрийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулсан юм.
1. Нийслэл Улаанбаатар хотын Агаар орчны бохирдлыг бууруулах талаар хуулийг төслийг боловсруулж байна. Уг хуулийн төслийг 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Энэ хуульд яндангүй бүсийг тодорхой болгохоор оруулж өгсөн. Уг яндангүй бүсэд гал түлэхийг хориглож байгаа юм. Хуулийн төсөлд 40 мянган айлыг байгалийн шатдаг шингэрүүлсэн хийд холбохоор төлөвлөж байгаа. Мөн ирэх онд Баянхошуу, Шархад дэд төвд 520 айл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 3858 айл орон сууцад хамрагдана.
2. Нийслэлийн хэмжээнд монгол гэрт амьдарч байгаа 95 мянган айлаас эхний ээлжид 32 мянган айлын зуухыг нь давхар шаталтад зуухаар солино. Мөн төр, хувийн хэвшлийн хүрээнд айл өрхүүдийг дулаалга талаас илүү анхаарах ажлуудыг төлөвлөөд байна.
3. Түүхий нүүрсээр халаадаг 174 усан болон уурын халаалтын зуухнуудыг газ эсвэл цахилгаан гээд боломжит хувилбар руу нь шилжүүлэхээр зорьж байгаа.