Нарны гүүрний уулзварын замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх мэдээллийг танилцууллаа. Алтай хотхоны орчимд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой хоёр гүүрийг шинээр барихаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор одоогийн Нарны гүүрний уулзварын хөдөлгөөнийг өөрчлөхөөр болсон байна. Энэхүү өөрчлөлт нь 2025 оны нэгдүгээр сарын 6-наас хэрэгжиж эхлэх аж.
Хэрхэн өөрчлөгдөж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн тайлбарласнаар хүргэе.
Цагаан хаалганы уулзарын хойд талаас буцаж эргэх хөдөлгөөний хязгаарлана.
Механик техник сургуулийн уулзвараас буцаж эргэх болон зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлана.
Нарны гүүрээс хойшоо хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслүүд дараах хөдөлгөөнийг хийнэ.