“Netflix”-ийн "Squid Game" солонгос цувралын хоёр дахь бүлэг пүрэв гарагт нээлтээ хийж, дэлхий даяарх үзэгчдийг байлдан дагуулсан цуврал үргэлжилж байна.
Шинэ бүлэгт гол баатар Ги Хун (Ли Жун Жае) үхлийн өрсөлдөөнд ялсныхаа дараа АНУ руу явах төлөвлөгөөгөө орхисон тухай өгүүлэх аж. Үүний оронд тэрбээр үхлийн аюултай тоглоомуудыг үүрд дуусгах гэсэн даалгавартайгаар Солонгост буцаж ирдэг байна.
Найруулагч Hwang Dong-hyuk “Нэгэн цагт сэргэлэн цовоо, сониуч зантай хүн нэг зорилгод автсан хүн болж хувирсан нь эхний улирлын сэдвээс эрс хөндийрсөнийг харуулна” гэжээ.
Нэмж дурдахад найруулагч залуучуудын онлайн мөрийтэй тоглоомын донтолтын хямралыг онцолж, хүнд нөхцөл байдал нь тэднийг тоглоомд нэгдэхэд хүргэдэг тухай гардаг. Мөн хүйсээ солиулах мөнгө хэрэгтэй трансжендер Хён Жу (Парк Сон Хун) зэрэг олон төрлийн шинэ дүрүүд нэмэгдсэн байна.
Үүнээс гадна Хойд Солонгосын дүрвэгч Но-эул (Парк Гю-ёнг), хилийн цаана хоригдсон бяцхан охинтойгоо эргэн нийлэхийн төлөө мөнгө олохоор мөн хүүгийнхээ (Ян Дун Гэүн) тавьсан бооцоот тоглоомын өрийг төлөхийн тулд тоглоомонд орж буй ээж (Кан Эй-Сим) зэрэг багтаж байгаа аж.
Их хэмжээний мөнгөн шагналын төлөө өрсөлдөж буй 456 оролцогч үхлийн аюултай тоглоомыг үргэлжлүүлэх эсвэл дуусгах эсэхийг сонгоно. Хоёр дахь бүлэг нь 82 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын шилдэг драм төрөлд нээлтээ хийхээсээ өмнө нэр дэвшсэн гэдгээрээ түүхэнд бичигдэж байна.
Солонгосын триллер киноны эхний анги 2022 онд 79 дэх удаагийн "Алтан бөмбөрцөг" наадамд шуугиан тарьж, Ли Жүн Жэгийн шилдэг эрэгтэй жүжигчин, өндөр настан О Ил-ийн дүрийг бүтээсэн О Ён Сү нарын шилдэг туслах дүр гэсэн гурван номинацид нэр дэвшсэн. “Netflix” фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөхийн тулд АНУ, Австрали, Их Британи зэрэг 11 оронд олон төрлийн сурталчилгааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн.