Хувиарлалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих эхлэл тавигдаж тэтгэврийн нөөцийн сантай болжээ. Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт өнөөдөр /2026.12.26/ болсон юм. Уг шинэчлэлийн талаар Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.Тэрээр "Нийт хуримтлалын сангийн нийт дүн 214 тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн байна. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл эхэллээ. Бид саяхныг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэвэр олгох зарчим бүхий хуваарилалтын тогтолцоотой байсан. Харин энэхүү тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж байгаа юм. Энэ нь иргэдийн өөрсдийнхөө ирээдүйд хуримтлуулж буй тэтгэврийн хуримтлал гэсэн үг.Саяхан 2025 оны улсын төсөв батлагдсан. Улсын төсөвт тэтгэврийн сангийн алдагдлыг 1.4 их наядаар санхүүжүүлсэн байна.2026 он гэхэд тэтгэврийн сангийн алдагдал 2.5 их наяд