Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар мэдээллийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан бөгөөд ураны Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм.