Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, зургаан асуудал хэлэлцүүлэхээр товлосон байна. Хуралдааны эхэнд нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд орлогыг 3 их наяд 856.3 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд 3 их наяд 314.4 тэрбумыг татварын орлогоор 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн юм.Нийслэлийн 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлага 5.9 их наяд төгрөгөөр баталж төсвийн ерөнхийлөн захирагч тэдгээрийн харьяа байгууллагад дор дурдсан төсөвт зарцуулах эрх олгосугай.Нийслэлийн ерөнхийлөг захирагч нарын төсөвИргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 64.6 тэрбум