Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 20-нд өргөн барьсан. Тус хуулийн төслийг энэ 7 хоногт УИХ хэлэлцэх, эсэхийг нь хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байгаа. Нийгэмд хуулийн төсөлтэй холбоотой маргаан үүсээд байгаа учраас хууль санаачлагч Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хуулийн төсөлд оруулж байгаа өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.