Нийслэлийн бүсчилсэн хөгжлийн бодлого, 20 минутын хот концепцод нийцсэн бүтээн байгуулалт болох "Шинэ Улаанбаатар драгон терминал" цогцолбор арванхоёрдугаар сарын 18-нд үүд хаалгаа нээсэн. Энэхүү олон улсын жишигт нийцсэн шинэ терминалыг жил зургаан сарын хугацаанд барьсан байна. Ийнхүү терминал ашиглалтад орсноор 1800 ажлын байрыг шинээр бий болгож байгаа бөгөөд худалдаа үйлчилгээний бүх хэрэгцээг нэг дор багтааж, хот хөдөө орон нутгаас ирж байгаа болон явж буй хүмүүсийн ая тухыг хангахыг зорьсон байна.
“Шинэ Улаанбаатар драгон терминал” төв нь нийслэл, дүүргийн өнгө үзэмж нэмсэн орчин үеийн интерьер болон экстерьерийн шийдэл бүхий цогцолбор барилга бөгөөд хотын төвийн бүхий л шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр зорин ажиллажээ.
Энэхүү терминал нь орон нутаг болон олон улсын чиглэлд зорчигчдод үйлчлэх хоёр танхим, худалдаа үйлчилгээ бүхий 35,000 м.кв талбай бүхий байгууламж, нэг ээлжинд өдөрт 260 автобус зорчигч тээврийн үйлчилгээнд гарах боломжтой юм.
Энэхүү төвд Е-мартын сүлжээ дэлгүүр, Prime Ciперіех кино театр, хүүхдийн тоглоомын төв, Vivi great бэлэн хувцас, гэр ахуйн болон тавилгын худалдаа, банк санхүүгийн байгуулагууд, эм хангамжийн байгуулагууд, гар утас, интер номын худалдаа, олон улсын франчайзинг Лоттере, кофе шоп, Burger king, Tous les jours зэрэг олон төрлийн сонголт бүхий газрууд бий.
Дараагийн үе шатанд авто машины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, давхар зогсоолын бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. "Шинэ Улаанбаатар драгон терминал" цогцолборын төслийг 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгнуулсан байна.
Шинэ Улаанбаатар драгон терминал цогцолбор барилгын Ерөнхий гүйцэтгэгчээр Драгон Холдинг ХХК ажилласан бол цогцолборын концепц, загвар зураг, дизайны Хонгконгийн Aedas Ltd, барилгын зураг төслийн гүйцэтгэгчээр Монголын Ричмон Консалтинг ХХК, Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө орулалттай Тэнүүн сайхан тал ХХК ажилласан байна.