Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ТУЗ-ийн 2024.12.20-ны хурлаар “Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 1-р сараас нийт ажилтнуудын бүтээмжийн цалинг дахин 25 хүртэлх хувиар нэмэх” шийдвэр гарлаа. Тус хөтөлбөр 2023, 2024 онуудад амжилттай хэрэгжиж , жил тус бүрд 25 хүртэлх хувиар нийт ажилтныхаа бүтээмжийн цалинг нэмэгдүүлсэн юм.
Хөдөлмөр эрхлэх насны иргэдийн гадагшаа чиглэх урсгал сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж, Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орсон. Энэхүү хүнд цаг үеүдэд Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын банк санхүүгийн системийн шилдэг банк, ТОП аж ахуйн нэгжийн хувьд зөгийн үүр хөтөлбөрөө гурав дахь жилдээ ийнхүү хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр 2026 онд дөрөв дэх жилдээ мөн үргэлжлэх юм.
Бид ажилтнуудынхаа цалин орлогыг тогтмол нэмэгдүүлэхээс гадна улирал бүр шилдэг 30 – 40 ажилтнаа гадаад улсаар аялуулдаг.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 320 орчим ажилтан буюу нийт ажилтныхаа 16 хувийг Вьетнам, Турк, Араб, Тайланд, Солонгос, Хятад улсуудаар аялуулжээ.
Цаашид ч энэ тоог өсгөж илүү олон ажилтнаа гадаад орны түүх соёлтой танилцуулж, бизнесийн болон чөлөөт аялалд хамруулахаар төлөвлөж байна.