Open iToim app
Факт | 1 мин уншина

Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ

Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 21
Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ. Тодруулбал, БЗД-ийн 22 хороо офицеруудын ордны урд зам дээр нэг машин 3 хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл орой 19.00 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Шалгалтын явцад тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг мөргөж гэмтээсэн байжээ. .Мөн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Мөргүүлсэн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн