Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас “хоцрогсод”- оо яах вэ

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас “хоцрогсод”- оо яах вэ
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 22
Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болох эхний ээлжийн 135 мянган төгрөгийг олгохоо зарлаж, иргэдийн дансанд орж эхэлжээ.
ЭТТ 2024 оны үйл ажиллагаанаасаа 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд дунджаар 350 орчим мянган төгрөг ногдохоор байгаа гэнэ. Гэхдээ хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгохоор болсныг Ерөнхий сайд мэдэгдсэн.  "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон. Харин жил бүрийн ногдол ашгаас хоцорч, цаашид ч байнга хоцрох магадлалтай хэсэг бүлэг хүн бий.
Хувьцааны ногдол ашгаас хоцрогсод яах вэ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгал, оюутны сургалтын төлбөрт дараах иргэд хувьцаагаа суутгуулсан байна. Тухайлбал,
  • 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгахаар 615000 иргэн 4.8 тэрбум төгрөгийн өгөөж авчээ. 2011, 2012 онд 278258 оюутан 500 мянга, нэг сая төгрөгийг сургалтын төлбөртөө суутгахад нийтдээ 137 тэрбум төгрөгийн зарцуулжээ.
  • 2011-2012 онд нийт 322 мянган ахмад настанд 321 мянган тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 1751 иргэн 1,7 тэрбум төгрөгийн   өгөөжийг авч Засгийн газарт хувьцаагаа зарсан байна.
  • 2016 онд 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт зарж 300 мянган төгрөгийг авсан. Нийтдээ Засгийн газар 360 тэрбум төгрөгийн хувьцаа худалдаж авсан байна. Үүнээс үзэхэд 2011-2016 оны хооронд 826 тэрбум төгрөгийн өгөөжийг ард иргэдэд олгожээ. 
2011 онд нэг сая хишиг, 2015 онд “Сайн хувьцаа” гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, тодорхой тооны ахмадууд, оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчид нийгмийн даатгал төлөх, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.
Мөн тухайн үеийн УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Гэхдээ Монгол Улсын Их хурлын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73 хувь орчим хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94 хувь орчим хувийг  Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон билээ.
Түүнчлэн, хувьцаагаа худалдсан иргэд тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд  2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэтэйгээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх талаар удаа дараа ярьсан ч орхигдсоор байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн