Японы түргэн хоолны сүлжээ ресторан “Pepper Lunch” нь 2025 онд Монголд анхны салбараа нээхээр төлөвлөж байгаа аж. Тус сүлжээ ресторан нь Монгол дахь дотоодын дистрибьютер Блюмон групптэй франчайзын гэрээ байгуулсан тухай “Inside Retail” мэдээлсэн байна.
“Pepper Lunch”-ийн гүйцэтгэх захирал Юто Таго "Бид Монголын түнштэй франчайзын гэрээнд гарын үсэг зурсан. Монгол бол “Pepper Lunch”-ийн салбараа нээсэн 17 дахь орон юм” гэжээ. “Pepper Lunch” нь дээд зэрэглэлийн стейк, гоймон, “Pepper Rice” болон өөрийн нэрийн хуудас болох “Cheese Curry Rice” зэрэг хоолоороо алдартай.
1994 онд тогооч Кунио Ичинозагийн үүсгэн байгуулсан уг сүлжээ ресторан нь өдгөө 500 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 2020 онд “Pepper Food Service” нь “Pepper Lunch” франчайзыг J-Star хөрөнгө оруулалтын санд 79 сая ам.доллароор худалдсан.
Энэхүү худалдан авалт нь брэндийг өргөжүүлэхэд түлхэц болсон. 2023 онд “Pepper Lunch” нь “Majestic Restaurant Group” болон NiKU-тай гэрээ байгуулж, АНУ-д хүрээгээ тэлсэн. “Majestic Restaurant Group” нь Тампа, Орландо, Гейнсвилл мужид 2028 он хүртэл “Pepper Lunch”-ийн арван салбарыг байгуулах бол NiKU нь 2033 он хүртэл Хавайд 10 газар салбар байгуулахаар болжээ. Франчайз нь 2026 он гэхэд Хойд Америкийн 100 байршилд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна. Бритиш Колумб, Калифорниа, Флорида, Гуам, Невада, Техас, Ванкувер зэрэг хотуудад аль хэдийн салбартай.