УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4- т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гээд т заасан. Гадаад ажилтны квот гэдэг дарга нарын ААН, байгууллагуудыг зовоох хэрэгсэл болсон. Гадаадаас ажиллах хүчин оруулж ирж байгаа компаниудын хамаарал бүхий хүмүүсийг харвал улстөрчид байгаа. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс квотод хамрагдаж чаддаггүй. Том ААН-үүд нь квотод хамрагдаад ажлын байрны төлбөрөөсөө Засгийн газарт 100 хувь чөлөөлөгдөж байгаа. Энэ нь үндэсний аюулгүй байдалд харшлаа байгаа зүйл биш. Үүнд хяналт тавьдаг институттэй. Тодруулбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуульд заасны дагуу Гадаадын харьяатын байгууллага хяналт тавиад явдаг. Ер нь жилд 20 орчим мянган ажиллах хүчний квот тогтоогоод байгаа. Тогтоох шийдвэр нь аравдугаар сарын 1-ний дотор гардаг. Үүнээс хойш ААН, байгууллагууд хамрагдах боломжгүй болдог. Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхээр цалин, нийгмийн даатгал, байр, хоолны зардлаас гадна жилийн 15 сая 600 мянган төгрөгийг төлж байна. Үүнийг жижиг аж ахуй нэгж дийлэхгүй. Квотгүй болгоно гэдэг нь хяналтгүй гэсэн үг биш.