Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

С.Одонтуяа: Багануурын уурхайг түшиглэн хагас коксожсон нүүрсний үйлдвэр байгуулна

С.Одонтуяа: Багануурын уурхайг түшиглэн хагас коксожсон нүүрсний үйлдвэр байгуулна
Нийтэлсэн 5 минутын өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Агаарын бохирдлыг арилгах дунд хугацааны бодлогын хүрээнд хагас коксожсон нүүрсний үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэжээ. Үүний цаашдаа "хөх нүүрс" гэж нэрлэх юм байна. Багануурын уурхай дээр түшиглэн байгуулах тус үйлдвэрийн эхний 100 мянган тонн нүүрсийг ирэх жил гаргахаар төлөвлөжээ. 2027 он гэхэд 800 мянган тонн нүүрс үйлдвэрлэх бөгөөд ингэснээр агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Монгол Улс хувийн хэвшлээ дэмжих чиглэлээр баталсан хуулийнхаа хүрээнд буюу орлогын албан татварын нэг хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулж болно гэсэн хуулийн хүрээнд шийдвэр гаргасан. Тодруулбал, 2025 оны нэг хувийн хөнгөлөлтийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна. Манай яамнаас журмыг долоо хоногийн өмнө батлуулсан. Тус журмад маш олон төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа орсон байсан. Ингэснээр хувийн хэвшлийн санхүүжилтээр агаарын бохирдлоо багасгах боломж гарч байна. Бүх төрлийн дулаалга, халаалтын системүүд, гаазан халаалтыг нэвтрүүлж, айл өрхүүдийг хангах боломж нээгдэж байна гэсэн үг.
-"Эрдэнэс Монгол" компанийн санхүүжилтээр хөх нүүрсний үйлдвэр байгуулна. "Тавантолгой түлш" компанийг хоцрогдсон гэж үзэж байгаа. Тухайн үед үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Энэ үйлдвэр улсаас татаас авдаг, маш хүнд нөхцөлд байгаа. Хөрөнгө оруулалтын талаарх судалгааг "Эрдэнэс Монгол" хийсэн. Удахгүй олон нийтэд танилцуулна" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн