Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг хэрхэн хэмждэг талаар Ус, цаг уур, шинжилгээний газраас мэдээлэл өглөө.
ЦУОШГ-ын Ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат: Агаарын чанарын арванхоёрдугаар сарын 9-15 өдрийн индексийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
-Хүхэрлэг хийн агууламж стандартаас 52 хувиар давсан байсан бол энэ онд 85 хувь,
-Азотын давхар исэл стандартаас 38 хувиар давж байсан бол 2024 онд 71 хувь,
-PM10 тоосонцор стандартаас 26 хувиар давж байсан бол энэ онд 67 хувь,
-PM2.5 тоосонцор стандартаас 46 хувиар их байсан бол 2024 онд 81 хувь болж тус тус өссөн байна.
Нийслэлийн хэмжээнд агаарын чанарын индексийг хэмждэг 19 станц байдаг аж. Эдгээр 19 цэгт хүхэрлэг хийн үзүүлэлт байнга давсан үзүүлэлттэй гарч байгаа. Хамгийн өндөр агууламжтай цэгүүд Нэгдүгээр хороолол, Толгойт, Баянхошуу байна. Энэ сарын 13-18-ны өдрүүдийн хамгийн оргилдоо хүрсэн цэг нь Баянхошуу орчимд арванхоёрдугаар сарын 16-ны өдөр 506 мкг/м3 хүрчээ. Стандарт хэмжээ нь 50 байдаг бол 10.1 дахин өссөн үзүүлэлт юм.