Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023 онд татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү үндэсний хороогоор агаарын бохирдлыг бууруулах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөг гаргаж ажиллана. Түүнчлэн, Үндэсний хороо нь УИХ, салбар яамнууд, нийслэл, аймаг, дүүрэгтэй хамтран ажиллаад явна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ард иргэдэд үнэн зөв мэдээллийг тогтмол ойлгомжтой хүргэх ажлаас эхэлнэ. Учир нь зарим хэмжилтийн мэдээллийг дарж гаргаад байгаа юм биш үү гэсэн эргэлзээтэй хандлагууд гарч байгаа. Иргэдийн гомдол их байна. Ямар стандартаар хэмжиж байгааг ЦУОШГ-аас нэгдсэн байдлаар түгээнэ. Эргэлзээтэй олон мэдээллийг нэгтгэж ард иргэдэд түгээх нь чухал байна. Мөн үндэсний хороо Засгийн газар, нийслэл, салбар яамнууд, аймаг, дүүргүүд, нэгдсэн нэг ойлголттой болох, ард иргэдийг олон янзын мэдээллээр төөрөгдүүлэхгүй байх ажлуудыг хийнэ. Ялангуяа түлшний орц, найрлага, хатаалга, технологийн дарааллын талаар мэдээллийг албан ёсоор өгнө. Цаашлаад зуух, дулаалга, цахилгаанаар халах, хийн түлш гээд олон зүйлийг ярьж байгаа. Сайжруулсан түлшний дараагийн шилжилтийг хийх асуудлыг хүндэсний хороо хариуцаж ажиллана.
Түүхий нүүрсэнд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хэсгийн асуудал яригдаж байна. Зөвшөөрөлгүй хэсэгт захиргааны арга хэмжээ авагдана. Үүнийг нийслэл хариуцна. Зөвшөөрөлтэй хэсэг нэлээд олон байгууллагыг хамарч байгаа. Энэ байгууллагууд дээр усан халаалтын зуухнуудад технологийн шинэчлэлийг хурдан хийх вэ гэдэг асуудлыг шийднэ. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Боловсролын яамны нэлээд олон обьектууд хамрагдаж байгаа.