Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 18
Баянзүрх дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрийн цахилгааны шугамд гэмтэл гарсан байна. Иймд гэмтлийг өнөөдөр гурван цагийн хугацаанд хязгаарлаж, засварлахаар төлөвлөжээ. Тодруулбал, БЗД-ийн 4, 8, 10, 14 , 15 , 19, 20, 22, 23, 28, 34, 35-р хороонд 13:00-16:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс мэдээллээ.
Түүнчлэн, энэ сарын 16 өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1611 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 40 МВт-аар, импорт 4 МВт-аар өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж байгууллагууд тоноглолуудыг зогсоох, засвар үйлчилгээг хийх, цех тасгийн хурал, зөвлөгөөн, сургалт, цэвэрлэгээний ажлыг 17-22 цагт зохион байгуулан эрчим хүчээ хэмнэж хэрэглээний зардлаа бууруулахыг уриалж байна
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн