Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж, үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Бүтээмжийн хувьсал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.