Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг өнөөдөр /2024.12.17/ танилцууллаа.Хэрэглээний үнийн мэдээлэл:Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляц 2024 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн байна. Улаанбаатар хотод инфляц 2024 оны арваннэгдүгээр сард өмнөх сараас 1.7 хувь өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөн бол аймгуудын хувьд 5.3-аас 15.2 хувиар тус тус өссөн байна.Инфляц 2024 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь гарсны 2.1 нэгж хувь нь хүнсний барааны үнийн өсөлтөөс, 2.1 нэгж хувь нь орон сууц, цахилгааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнэ өмнөх оны мөн үеэс дунджаар 28 хувиар өссөн нь инфляцад 2.3 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.Экспорт 781.7 саяар, импорт 2.2 тэрбум ам.доллароор өсжээ