Open iToim app
Тэд бидний тухай | 1 мин уншина

Монголд болсон асуудлын улмаас  "Trafigura"-ийн ашиг 62 хувиар буурчээ

Монголд болсон асуудлын улмаас  "Trafigura"-ийн ашиг 62 хувиар буурчээ
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 17
Трафигура групп Монголын дахь газрын тосны бизнесийн ажилчдын буруутай үйлдлээс болж 1.1 тэрбум ам.долларын хохирол амссан тул ашиг нь огцом буурчээ.
Тус компани 2024 оны санхүүгийн жилд 2.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 62 хувиар буурч, сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ.
Мөн тус компани цайр хайлуулах бизнес “Nyrstar”-аас 297 сая ам.долларын хохирол амссанаас гадна шатахууны жижиглэнгийн худалдааны “Puma Energy” болон Колумбын ложистикийн бизнесийнх нь орлого буурсан байна.
“Bloomberg” анх хоёрдугаар сард Трафигура Монголын газрын тосны бизнесээсээ их хэмжээний алдагдал хүлээсэн гэж мэдээлсэн. Аравдугаар сард тус компани өөрийн ажилчдын буруутай үйлдлийг илрүүлж, 1.1 тэрбум ам.долларын нөхөн төлбөр авахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн. Санхүүгийн захирал Стефан Янсма Монголын алдагдлыг асар том асуудал гэж тодорхойлсон байна.
“Trafigura” жилдээ хоёр тэрбум ам.долларын ногдол ашиг төлсөн нь өмнөх оныхоос 66 хувиар буурсан байна. Трафигурагийн хөрөнгө 16.3 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оныхоос 16.5 тэрбум доллартай харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Bloomberg

2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн