Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Ерөнхийлөгчийн хийсэн утааны уулзалтад Ерөнхий сайд, хотын дарга нар оролцоогүй

Ерөнхийлөгчийн хийсэн утааны уулзалтад Ерөнхий сайд, хотын дарга нар оролцоогүй
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Улаанбаатар хотын утааны асуудлаар УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаныхантай уулзалт хийж, чиглэл өгсөн.
Тус уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар оролцоогүй байна. Ерөнхий сайд хүндэтгэх шалтгааны улмаас уулзалтад оролцоогүй гэсэн бол нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч Засаг даргаа төлөөлөн оролцсон. Ерөнхийлөгчийн хийсэн утааны уулзалтад хамгийн чухал хоёр албан тушаалтан нь оролцсонгүй. Уг нь нийслэлчүүдийн түлж байгаа шахмал түлшний үйлдвэрийг нийслэлийн харьяанд шилжүүлээд байгаа билээ.
Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад 2019-2021 онд Улаанбаатар хот утаагүй болж, агаарын бохирдол хоёр дахин буурч байсан гэдэг. Гэтэл одоо хяналт алдагдаж, агаарын бохирдол бууруулсан үеэсээ ухралт хийснийг Ерөнхийлөгч шүүмжилжээ. Мөн утааны эсрэг Үндэсний хороо, МХЕГ-ыг татан буулгасан нь утаа нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн