Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яг одоо өрөөндөө УИХ-ын дарга болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийж байна. Тодруулбал, утааны асуудлаар Ерөнхийлөгч холбогдох албаныхнаас мэдээлэл сонсон, чиглэл өгч байгаа аж.
Улаанбаатар хотын утаа энэ өвөл улам их байгаа нь хүүхэд багачуудын өвчлөлийг нэмэгдүүлж байгаа. Тиймээс иргэд Ерөнхийлөгч рүү хандан утааны асуудлыг авч хэлэлцэхийг шаарджээ.
Дашрамд дурдахад, УИХ-ын тамгын газраас утааны асуудлаар сонсгол хийх нөхцөл бүрдээд байгаа юм.