Арванхоёрдугаар сарын 12-нд Дубай хотод болсон танилцуулга дээр Huawei Consumer Business Group (CBG) хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд HUAWEI Mate X6 эвхэгддэг ухаалаг утас, HUAWEI nova 13 цуврал ухаалаг утас, HUAWEI FreeBuds Pro 4, HUAWEI FreeClip чихэвчний алтан яагаан шинэ өнгө, HUAWEI MatePad 11.5 таблет зэргийг танилцууллаа. Инновацлаг технологи, шинэ бүтээгдэхүүнүүд нь Huawei-гийн тасралтгүй хөгжлийн амлалт, хэрэглэгчдийг чанартай төхөөрөмжөөр хангах хүсэл эрмэлзлийг илэрхийллээ.
HUAWEI Mate X6 ухаалаг гар утас: Эвхдэг ухаалаг гар утасны салбарын шинэ хандлага
Шинэ үеийн эвхэгддэг ухаалаг гар утас Mate HUAWEI Mate X6 нь зургийн дүрслэлийг бодит харагдуулахыг зорьсон камер, нимгэн боловч удаан эдэлгээтэйтэй олон үйлдлийг нэг дор хийх боломжтой.
HUAWEI Mate X6-ийн камерын тойрог нь гаригийн тойрог замаас санаа авсан ба ирээдүйн хязгааргүй боломжийг билэгдэнэ. Хар саарал өнгөний шийдэл нь хүрэхэд тааламжтай мэдрэмж төрүүлж сансрын манацарыг санагдуулах ба микро болон нано түвшний 3D-р хэвлэдэг шинэлэг шилэн материал ашиглан хийсэн. HUAWEI Mate X6 ухаалаг гар утас нь мөн улаан, хар өнгөний сонголттой.
Гайхамшигтай камерын систем нь 1.50 сая спектрийн суваг бүхий шинэ Ultra Chroma камер, 10 хэмжээтэй биет диафрагмыг дэмждэг 50 MP Ultra Aperture камер, 40 MP ультра өргөн өнцгийн камер, 48 MP телефото микро камер нь эвхэгддэг ухаалаг гар утасны гэрэл зураг авах үзүүлэлтийг шинэ түвшинд хүргэсэн.