"Бадрах Энержи" ХХК-ийн 66 хувийг Францын төрийн өмчит Орано майнинг групп нь "Арева Монгол" компаниар дамжуулан эзэмшдэг бол 34 хувийг Монголын төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК "Мон-Атом" компаниар дамжуулан эзэмшдэг юм. "Бадрах Энежри" ХХК нь 1996-2018 он хүртэл “АРЕВА Майнс” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан билээ. Парисын шүүх 2013-2017 онд хамаарах "АРЕВА"-ийн авлигын асуудалтай холбоотой хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.