Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Б.Чойжилсүрэн: Он дуустал цахилгаан хязгаарлана

Б.Чойжилсүрэн: Он дуустал цахилгаан хязгаарлана
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 11
Нийслэлд өчигдөр ихэнх байршилд цахилгаан хязгаарласан. Өнөөдөр ч мөн хотын зарим хэсэгт хязгаарлалт хийсэн. УБЦТС-аас өвлийн улиралд байнга цахилгааны хязгаарлалт хийнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл салбар хариуцсан сайд Б.Чойжилсүрэн цахилгааны хязгаарлалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "2024 оны үлдэж буй хугацаанд тодорхой хэмжээний дутагдалд орохоор байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын эхний блокийг төвийн сүлжээнд холбосон, туршилтууд явж байна. Туршилт нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусаж, бүрэн чадлаараа ажиллах тооцоололтой байгаа. Ингэснээр байдал харьцангуй дээрдэнэ гэж найдаж байна.
Өнөөдөр 10:00-11:00 цагт өглөөний оргил ачааллын үе таарч, хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар 150 МВт-ын гурван салхины станц төвийн бүсэд холбоотой, нэг ч үйлдвэрлэлгүй, тэг оролцоотой байлаа. 90 МВт-ын хүчин чадалтай нарны зургаан станц бий ч 11:00-12:00 цагт төвийн бүсэд эрчим хүч нийлүүлж чадсангүй. Нар байхгүй, хангалттай салхи гарахгүй байгаа тул оролцож чадаагүй. Иймд чадлын дутагдалд орж байна. Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокийг төвийн сүлжээнд холбох гэж байтал гал гарсан. Ингэснээр 14 хоног хойшилж байгаа учир 2024 оны төгсгөл хүртэл тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө эрчим хүчний салбарынхан ажиллаж байна" гэсэн юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн