2024 оны "Латин Формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн Вене хотноо зохион байгуулагдлаа. Монгол Улсаас "Латин формейшн" бүжгийн ДАШТ-нд "Moon Dance", "Star" хамтлагууд тун амжилттай оролцож, III, IV байр эзэлжээ. Тодруулбал, “Moon Dance” хамтлаг дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж, цомын эзэд болсон бол "Star" хамтлаг шагналт IV байрт орсон байна. Тус хоёр хамтлаг латин америкийн бүжгийн дэлхийн аварга тэмцээнд тасралтгүй олон жил оролцож, бүжгийн хаан гэж нэрлэгддэг улсуудтай эн зэрэгцэн өрсөлдөх болсон билээ.
"Moon Dance" хамтлагийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 дахь удаагаа тасралтгүй оролцож, сүүлийн гурван жилд мөнгөн медаль нэг, хүрэл медаль 2 дахь удаагаа хүртэж байна.
Энэ жилийн хувьд "Moon Dance" хамтлаг өмнөх жилийн гарааны тамирчид 60 хувь шинэчлэгдэж, дараагийн үеэ бэлтгэсэн онцгой бүрэлдэхүүнтэй байсан нь онцлог байжээ. Өөрөөр хэлбэл, туршлагатай тамирчныг шинэ залуу тамирчинтай хосууд болгосон бөгөөд талбай дээр гарсан 16 тамирчны 5 нь дунд сургуулийн сурагч байсан аж.
Үзүүлбэрийн хувьд Европийн баг тамирчдаа өөр, онцгой, нэгэн хэвийн стандартыг эвдэхийг эрэлхийлснийг дасгалжуулаг нар нь хэлж байв.
Үзүүлбэрийн сэдэв: "Latin Roots"