Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн 2024 оны шилдгүүд тодорлоо

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн 2024 оны шилдгүүд тодорлоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 7
Жил бүрийн Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярыг угтан Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ээс нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.
 Энэ оны шилдэг санхүүчдийг 12 дугаар сарын 6-нд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 10 номинациар шалгарууллаа. 
1.Бизнесийн секторын шилдэг нягтлан бодогч, санхүүч
undefined
АПУ трейдинг ХХК, Ерөнхий нягтлан бодогч Гомбоогийн АРИУНАА
2.Улсын секторын шилдэг нягтлан бодогч, санхүүч
undefined
 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Ерөнхий нягтлан бодогч Жамсрангийн ОЮУНЦОГ
3.Шилдэг хараат бус аудитор
undefined
Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн партнер/гүйцэтгэх захирал Доржбатын МАНДАХБАЯР
4.Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багш
undefined
ХААИС, ЭЗБС-ийн багш Ядамдоржийн Нансалмаа
 5.Нягтлан бодох бүртгэлийн шилдэг судлаач-багш
undefined
СЭЗИС-ийн багш, профессор Гарамдоржийн Гантулга
6.Нягтлан бодох бүртгэлийн шилдэг бүтээл
undefined
МУИС, Бизнесийн сургууль, НББ-ийн тэнхим. “Бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн шинжилгээ” сурах бичиг
undefined
Зохиогч:МУ-ын гавъяат багш, доктор, профессор Б.Сайнжаргал
7. Орон нутгийн шилдэг санхүүч
undefined
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Төсвийн ахлах мэргэжилтэн Нямцэрэнгийн СҮХБААТАР
 8. Шилдэг үнэлгээчин
undefined
ММҮИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүн Гомбын Баянмөнх
9. Татварын албаны шилдэг санхүүч
undefined
ТЕГ-ын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Дондогийн Сайханчулуун
 10. Нийгмийн даатгалын шилдэг санхүүч
undefined
НДЕГ-ын Ахлах нягтлан бодогч Пунцагсүрэнгийн АДЪЯАСҮРЭН
Мөн энэ үеэр ММНБИ өөрийн гишүүн байгууллагуудаас шилдэг аудитын компанийг 3 номинациар тодрууллаа.
 "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг аудитын компани"- “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК  ( KPMG Audit )
undefined
“Кэй Пи Эм Жи Аудит” ХХК  нь нийгмийн хариуцлагын хүрээнд нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжлийг сурталчилах, түгээх, шинэ залуу үеийн НББ-ийн мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн Net Zero санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын дахин боловсруулах арга ажиллагааг дэмжин ажиллаж байна.
 “Ажлын байр нэмэгдүүлэгч шилдэг аудитын компани"-“Hексиа Глобал Монголиа Аудит” ХХК (Nexia Global Mongolia Audit)
undefined
“Hексиа Глобал Монголиа Аудит” ХХК нь олон улсын тэргүүлэх 10 сүлжээ байгууллагын нэг болох Nexia Global байгууллагын эгнээнд нэгдэн орсон цагаасаа үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Өнгөрсөн онд ажлын байрны орон тоог 200%-иар нэмэгдүүлсэн амжилт үзүүллээ.
"Оны онцлох аудитын компани" -аар  БДО Аудит ХХК  (BDO Audit) тус тус шалгарлаа.
undefined
Аудитын Чанарын удирдлагын олон улсын стандартуудыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд манлайлал үзүүлэн, өөрсдийн арга туршлагыг үндэсний аудитын компаниудад түгээн, сурталчилахад мэргэжлийн байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж ирсэн.
Түүнчлэн ажилтан солилцооны хөтөлбөрийг нэвтрүүлж, шилдэг туршлага, ур чадварыг нутагшуулах зорилтыг ханган ажиллахын зэрэгцээ өөрийн чадварлаг боловсон хүчний нөөцөд тулгуурлан мэргэжлийн үйлчилгээг экспортлох үйл ажиллагааг санаачлан эхлүүлж, одоогоор гадаадын 6 улс оронд мэргэжлийн үйлчилгээг үзүүлээд байна.
Тус компани нь үүлэн технологид суурилсан цаасгүй ажлын байрны орчинг хөгжүүлэхийн зэрэгцээ хүний нөөцийн менежментийг сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт хийсэн гэх зэрэг олон амжилтаар оны онцлох компани боллоо.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн