Төв Азийн хойд хэсэгт орших үзэсгэлэнт Монгол Улс нь өргөн уудам газар нутагтай бөгөөд дэлхийн бусад улс оронтой харьцуулахад хүн амын нягтаршил маш бага тул 99.7 хувь хоосон байна.Тус улс бол дэлхийн хамгийн бага нягтралтай тусгаар тогтносон улс бөгөөд нэг километр квадрат талбайд дунджаар хоёрхон хүн ногддог. Энэхүү нягтрал бага байгаа нь 1.56 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 3.4 сая орчим хүн амтай (2024 оны байдлаар) буюу харьцангуй бага хүн амтай холбоотой юм. Монгол Улсын нийт хүн амын 45 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг. Уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягаас үүдэлтэйгээр хүмүүс ихэвчлэн бие биенээсээ хол зайд амьдардаг. Эдгээр өргөн уудам газар нутаг, хүний гар хүрээгүй байгалийн бүсүүд нь "хоосон" мэт сэтгэгдэл төрүүлдэг. Монголчууд адуу, тэмээ, хонь, ямаа, үхэр зэрэг мал сүргээрээ тал хээр нутгаар аялан нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр байна. Гэсэн хэдий ч хүн ам сийрэг суурьшсан тус улс эрс тэс уур амьсгалтай, өвөл нь маш хүйтэн хуурай тул улсын ихэнх хэсэгт суурин газар тариалан, хот байгуулалтыг хөгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Монголын байгалийн үзэсгэлэнт газар, онгон дагшин байгаль нь эко аялал жуулчлал, адал явдалт аялагчдын сонирхлыг ихээхэн татдаг. “TripAdvisor” форумын үеэр нэгэн аялагч “Монголд хийсэн гайхалтай аялал байсан. Монгол орон үзэсгэлэнтэй. Морь, тэмээ унах зэрэг аялал хөгжилтэй байсан” гэжээ.Эх сурвалж: https://www.express.co.uk/news/world/1980460/huge-beautiful-country-hardly-any-people-empty-mongolia