Манай улсын The MongolZ баг "Perfect World Shanghai Major 2024" тэмцээнд оролцож, эхний хоёр ялалтаа байгуулаад байна. Дэлхийн шилдэг 16 баг энэ шатанд өрсөлдөх бөгөөд аваргын төлөөх сүүлийн шатанд найм нь шалгарах юм. Монголын "The MongolZ" түүхэндээ хоёр дахь удаагаа эхний шатаа давж, хасагдах шатанд шалгарсан. Тус тэмцээн нь нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай бөгөөд арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдаж буй. MongolZ багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
- М.Азбаяр “Senzu” гэсэн тамирчдаас гадна дасгалжуулагч Б.Эрдэнэдалай буюу "maaRaa" багтаж байна.
MongolZ багийн түүх тэртээ 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 төрлөөр үүсгэн байгуулагдаж байсан. Харин 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжиж, өдгөө Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим спортын баг болоод байгаа билээ. The MongolZ Дэлхийд чансаагаараа эхний 10-т багтаж буй цорын ганц Ази баг болсон юм. Энэ бол монголчууд гэлтгүй Азиудын хувьд бахархам амжилт. Тус багийн түүхэн амжилтуудаас дурдвал:
The MongolZ багийн анх олон улсын анхааралд өртсөн тэмцээн бол IEM Katowice байсан. Энэ үеэр баг нь дэлхийн шилдэг багуудтай тоглосон анхны туршлагаа хуримтлуулж, олон улсын тавцанд гарах гараагаа тавьсан.
Тус баг 2023 онд BLAST.tv Paris Major тэмцээнд гурав дахь удаагаа оролцох эрхээ авсан. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж, Монголын нэрийг олон улсад гаргасан. 2023 оны eXTREMESLAND тэмцээнд аварга болсон нь Азийн бүсийн дийлдэшгүй баг гэдгээ харуулсан томоохон амжилт байв.
2024 оны дөрөвдүгээр сард Asia Closed Qualifier шатанд Rare Atom багийг хожин Esports World Cup-д оролцох эрхээ авсан.
Thunderpick Championship 2024:
Энэ тэмцээнд түрүүлж шинээр төрөн гарч ирж буй аваргууд гэдгээ дахин баталсан юм.
MongolZ багийнхны амжилтын түүх тасрах болоогүй. Тэд дахиад ч шинэ түүхийг бүтээнэ. Өнөөдөр 16:00 цагаас Шанхайн мажорын Elimination Stage-ийн гуравдугаар үед The MongolZ Heroic багийн эсрэг учраа таарч тоглох бөгөөд хожсон баг нь шууд шигшээ шат руу шалгарах юм.