2025 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрээр "Өчигдөр Засгийн газар 2025 оны Төсвийн тухай хуулийг дахин боловсруулж өргөн барилаа. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хоригт болон хэлэлцүүлэгт дурдагдсан шаардлагуудыг хангаж дахин боловсруулалт хийсэн. 2024-2025 оны төсвийн ялгаа нь энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар өргөн барьснаар 5.3 их наядын зөрүүтэй байгаа. Үүний 1.7 их наяд нь бүтээн байгуулалтын, 3.5 их наяд нь урсгал зардлын ажилд зарцуулагдах юм. Аливаа урсгал зардлын цаана хууль тогтоомж, үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээнүүд байдаг. Бид алдагдалгүй төсөв гаргахын тулд 2.3 их наяд төгрөгийн зардал хасах шаардлага гарч байна. Орлого 394 тэрбум төгрөгөөр буурна. Гааль, НДШ, ХХОАТ зэргээс бүрдүүлэх орлогууд буурна гэсэн үг.
Зардал талдаа юуны өмнө хөндөж болохгүй нийгмийн зардлууд байна. Тодруулбал: