Open iToim app
Ерөнхийлөгч | 2 мин уншина

Дэлхийн ойн аж ахуйн чуулга уулзалтад Монгол Улс оролцжээ

Дэлхийн ойн аж ахуйн чуулга уулзалтад Монгол Улс оролцжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 12 сарын 3
БНХАУ-ын “Ногоон хот” хэмээн алдаршсан Гуанши мужийн төв Наньнин хотод болсон Дэлхийнойн аж ахуйн хоёрдугаар чуулга уулзалтад МонголУлсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийнзохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөхБ.Жавхлан оролцлоо.
Чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх, ойн аж ахуйг хөгжүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэх, хүн, байгалийн тэнцвэртэй хөгжлийг хангах шинэлэг санаа, шинэ технологийн талаар хэлэлцжээ.  
​Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол, ундны ус, ой, шугуйн хомсдолыг даван туулахын төлөө нэг улс дангаараа бус, дэлхий нийтээр хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолсон байна.  
Мөн Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарынсанаачилгаар “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадынхамтын ажиллагааны төв” байгуулах ажил эрчимжиж байгааг дурджээ.
Энэ төв байгуулагдсанаар хоёр улсын төдийгүй бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, ойн аж ахуйг сэргээхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон байна.
​Тэрбээр, БНХАУ болон бусад орны ойн чиглэлийнтөрийн байгууллагын удирдлагуудтай харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, 2026 онд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурлыг зохион байгуулахыг дэмжин, идэвхтэй хамтранажиллах, хуралд оролцохыг уриалжээ.  
​Чуулга уулзалтыг зохион байгуулагч БНХАУ нийтойн талбайн хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт буюу ОХУ (815 сая га), Бразил (497 сая га), Канад (347 саяга), АНУ (310 сая га)-ын дараа ордог.
​Гэхдээ 87,6 сая га-с илүү талбайг нөхөн сэргээжойжуулсан үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд 2030 он гэхэд 70 тэрбум мод тарьж, ургуулах зорилттавин ажиллаж байна.
​Тус улсын ойн болон бэлчээрийн салбарын нийтүйлдвэрлэлийн үнэлгээ 2023 онд 1.28 их наядам.долларт хүрч, хөдөө аж ахуйн салбарын 100 гаруй сая өрхөд дэмжлэг үзүүлж, 60 гаруй сая хүнийг ажлынбайраар хангажээ.
​Дэлхийн ойн аж ахуйн хоёрдугаар чуулга уулзалтад дэлхийн 90 орны 1,600 гаруй төлөөлөгч оролцсон байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн