Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод ажлын айлчлал хийж, Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспод оролцсон билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Шанхайд айлчилж байх үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд 2025 оны төсөвт нэлээд шүүмжлэлтэй хандаж, төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг шаардаж, нийгмийн анхаарлыг төсөв рүү чиглүүлж чадсан юм. Гэсэн хэдий ч арваннэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ 2025 оны төсвийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн хувилбарыг төдийлөн өөрчлөхгүйгээр баталсан. Харин арваннэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолд бүхэлд нь хориг тавьж, алдагдалгүй төсөв батлахыг УИХ, Засгийн газарт сануулсан. Одоог хүртэл Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх дэг асуудалтай, УИХ 2025 оны төсвөө дахин хэлэлцэж эхлээгүй байна. Он гарахад 28-хан хоног үлдээд байхад улс, аймаг, нийслэлийн төсвөө баталж чадахгүй тохиолдол өнгөрсөн гучин жилд гарч байгаагүй.Тэгвэл улсын төсвийг хуулийн гацаанд оруулж, УИХ Засгийн газрын үйл ажиллагааг ганхуулж байгаа нь “Шанхайн айлчлал”-ыг эсэргүүцсэн хэсэг хүний улс төрийн акц гэж Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ намын бүлэг дээрээ "айлджээ".