Монгол бөхийн түүх цаг цагаар хөвөрч, үе үеэрээ ээлжлэн солигдоно. Өмнө үеийн хүчтэнүүдийн халааг залгаж, ирэх цагийн өнгийг тодорхойлох бөхчүүдийг таамаг байдлаар хүргэж байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа нас, эрэмбэ, барилдааны ур чадвар, цолондоо эзэн болж барилддаг, бөх сонирхогчдын таамаг зэргийг онцоллоо.
Улсын арслан Баярсайханы Орхонбаяр
Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн Б.Орхонбаяр нь 1998 оны долоодугаар сарын 1-нд төрсөн. Тэрээр 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэг, мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин болсон. Түүний дээрх амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй найман бөх гаргаж байсан юм.
Б.Орхонбаяр нь бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад тууштай хийж байгаа. Түүний амжилтын түүх ч тасралтгүй үргэлжилсээр байна. Тодруулбал, 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн төдийгүй 26 насандаа Үндэсний Их баяр наадамд хоёр дахиа үзүүрлээд байна. Бөх сонирхогчид түүнийг эвдрээгүй хүүхдээрээ зантай, жудагтай бөх гэдгээр нь хүндэлж, хайрладаг. Мөн ид барилдах насандаа яваа Б.Орхонбаяр арсланд олон ч наадам, амжилтын найдвар бий.
Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл