ХААН Банк “Ant International” группийн харьяа олон улсын цахим төлбөр, дижитал технологийн шийдэл нэвтрүүлэгч Alipay-тэй хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, Khan Bank аппликэйшнээр Alipay хэтэвч рүү гадаад гуйвуулга хийх боломжийг бүрдүүлсэн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.
Ингэснээр ХААН Банкны харилцагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэлээр баталгаажсан Alipay-ийн хэрэглэгчид рүү 50,000-19,999,900 хүртэлх төгрөгийн гүйлгээг Khan Bank аппликэйшнээр дамжуулан шуурхай шилжүүлэх боломжтой боллоо. Гүйлгээний шимтгэлийн хувьд энэ төрлийн бусад үйлчилгээнээс харьцангуй бага буюу шилжүүлэх үнийн дүнгээс хамааран 20,000-80,000 төгрөг байна.
Харилцагч та тус үйлчилгээг ашиглахын тулд та дараах энгийн шаардлагуудыг хангасан байхад болох юм. Үүнд:
ХААН Банкны данстай, Khan Bank аппликэйшнтэй байх,
Хүлээн авагч нь БНХАУ-ын албан ёсны бичиг баримт буюу иргэний бүртгэл нь баталгаажсан Alipay-ийн хэрэглэгч төдийгүй хувийн мэдээллээ баталгаажуулсан байх,