Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ ээлжит бус XXII Их хурлаа хийж, дараагийн ерөнхийлөгчөө сонголоо. Өмнөх ерөнхийлөгч Д.Энхтүвшин нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон учраас бизнесийн салбарынхан дараагийн ерөнхийлөгчөө сонгосон юм. Гол өрсөлдөөн Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Монгол даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од нарын дунд явагдаж, 54 хувийн саналаар Л.Төр-Одыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонголоо.Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, түлхүү төрийн байгууллагуудад ажиллаж байсан нэгэн аж. Тэр дундаа улс төрийн албан тушаал хашиж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт зөвлөж байжээ.Танхимын өмнөх ерөнхийлөгч Д.Энхтүвшин шинэ ерөнхийлөгчийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан нь нийгмийн сүлжээнд тараад байна. Тэрээр "Бизнесийн салбарт ажиллаж байгаагүй, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй кнопчид" зэргээр байр сууриа илэрхийлжээ. Л.Төр-Од нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Тэгвэл Л.Төр-Одын танхимын гишүүдэд тараасан өөрийнх нь танилцуулгыг хүргэе.