Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

БНХАУ  Батлан хамгаалахын  гурав дахь сайдаа авлигын хэргээр шалгаж эхэлжээ

БНХАУ  Батлан хамгаалахын  гурав дахь сайдаа авлигын хэргээр шалгаж эхэлжээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 28
БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Дун Жуныг Ардын чөлөөлөх армийн дээд зиндааныхныг хамарсан авлигатай тэмцэх өргөн хүрээний мөрдөн байцаалтын хүрээнд шалгаж эхэлсэн тухай “Financial Times” өчигдөр мэдээлжээ.
Донг бол авлигын хэргээр шалгагдаж байгаа Хятадын Батлан ​​хамгаалахын гурав дахь сайд юм.  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өдөр тутмын хэвлэлийн бага хурал дээр FT-ийн тайлангийн талаар асуухад тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Дун Жун нь өмнөх сайд Ли Шанфуг огцруулсны дараа  буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард Батлан ​​хамгаалахын сайдаар томилогдсон юм. Ли Шанфуг үүрэгт ажилдаа орсноос нь хойш долоохон сарын дараа огцорсон билээ.
Хожим нь Ли Шанфуг авлига авсан байж болзошгүй хэргээр Коммунист намаас хөөсөн гэж Хятадын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлж байжээ. Түүнээс хойш тэрбээр олны өмнө гараагүй байна. Өмнөх Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ ч мөн адил авлигын хэргээр намаасаа хөөгдсөн билээ. Хятадын улс төрийн болон хуулийн тогтолцоо маш нууцлагдмал байдаг. Дотооддоо ямар асуудал шийдэл өрнөж байдгийг олон улс төдийлөн мэдэх боломжгүй байдаг. Хэнийг ямар шалтгаанаар халж, сольдог нь ил болдоггүй онцлогтой. Өнгөрсөн жил аж үйлдвэрийн сайд асан Сяо Яа Чин мөн олны өмнө гаралгүй нэг сар сураггүй алга болсны дараа түүнийг авлигын хэргээр шалгаж байгааг мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн